Golmod
Нүүр /хуудас/ Экспедиц Малтлага Судалгаа/Сэргээн засварлалт Зургийн цомог Үйл явдал/ Ном хэвлэл Хамтрагсад


Гол модны малтлага судалгаа эхэлсэн цагаас экспедицийн бүрэлдэхүүнд антропологичид ажиллаж байна. Экспедиц 2001 оноос оноос Гол модонд  хээрийн лаборатори ажиллуулж эхэлсэн бөгөөд 2005 онд Улаанбаатарт Археологийн хүрээлэнд хоёр дахь лабораторийг байгуулсан. Ийнхүү бүртгэл, хамгаалалтын ажлыг газар дээр нь хийх боломж бүрдсэн. Эрэл хайгуулын ажлаа гүнзгийрүүлж малтлагаас гарсан хүний яснуудыг Парисын Хүний музейд судалсан. Хөрсний чийглэг байдлын улмаас хүний ясны хадгалалт маш муу байдаг.

Дагуул булшнаас голдуу залуу хүмүүсийн оршуулга гардаг ба дунд хэмжээний нэгэн булшнаас 50 орчим насны эрэгтэй хүний хүний яс олдсон. Эдгээр яс нь нэлээн бадриун бөгөөд 1.70 м орчим өндөртэй, европжуу болон монголжуу хүнийх байсан. Хүннү нарын антропологийн ерөнхий дүр зургийг тодорхойлох үүдгээс экспедиц бусад малтлага судалгаа, тухайлбал, Эгийн голын булшнаас гарсан хүний яснуудтай харьцуулан судалж байна. Палеопатологийн тодорхойлолт, шүд судлалын нарийн судалгаа зэрэг нь эдгээр хүмүүсийн эрүүл мэнд, хүнсний хэрэглээний талаар багагүй мэдээлэл өгсөн болно.



site réalisé par multipass