20 дугаар булшнаас тахилын малын яснуудыг илрүүлсний дараа 2004 оноос археозоологийн супадгаа хийж эхэлсэн. Үүнд, 18 адуу, 8 гүү, 1 үхрийн морфиметрийн судалгааг хийж дараа нь лабораторид шинжилсэн. Эдгээр олдворын судалгаа үргэлжилж байгаа ч бөгөөд хүннүгийн үеийн адууны шинж төрхийг тодруулж байгаа билээ. Тэдгээр нь он цаг, газар зүйн байршлын хувьд Eguus caballus хэмээх дэд ангид хамаарах бололтой.
Тал нутгийн ард түмний оршуулах ёслолын билэгдэлд энэ амьтны эзлэх байр суурийг тодруулсан тохиолдолд цаашид илүү нарийвчилсан судалгаа хийх боломж бүрдэх юм.



