Гол модны малтлагаас төрөл бүрийн чулуу, нийллэг эдлэлийн олдвор нэлээд олдсон. Эдгээр нь Хан улсаас ирсэн, өнгөлсөн бөмбөгөр, хээлсэн чимэглэл хэлбэртэй хаш, чулуун эдлэлүүд болно. Дорнод Азийн гаралтай оюу олон булшнаас гарсан. Цэвэрхэн, дугуй буюу цөөн тохолдолд дусал хэлбэртэй, алтан чимэглэлд шигтгэж суулгасан байв. Гартаам, усан болор, хув, шилэн эдлэл гол төлөв бөөрөнхий буюу сувс хэлбэртэй. Эдгээр олдворуудын гарал үүслийг нарийн тодорхойлоход бэрхшэлтэй юм.
Францын музейнүүдийн судалгаа, сэргээн засварлалтын төвд гэмтээлгүйгээр судалдаг багаж техникийн тусламжтайгаар эдгээр эдлэлийн онцлог шинж, найрлага зэргийг судласан болно. Олдворуудыг шинжлэн судалж, харьцуулан үзсэнээр эдгээрийг хаанаас гаралтай болохыг ойролцоогоор ч болов тогтооход туслах юм. Эдгээр эдлэлийн нөгөө талд нь улс хоорондын худалдаа солилцооны урсгал байсан бололтой гэдэг нь харагдаж байна.