Golmod
Нүүр /хуудас/ Экспедиц Малтлага Судалгаа/Сэргээн засварлалт Зургийн цомог Үйл явдал/ Ном хэвлэл Хамтрагсад
Шавар эд судлал Судалгаа/Сэргээн засварлалт Хүн судлал Археологи Төмөр, зэсийн хольц Алт, үнэт төмөрлөгүүд Сувд, хатуу чулуу Даавуун эд



Гол модноос гарсан эд өлгийн зүйлсийн багахан хэсэг нь шавар эдлэл юм. Эдгээр нь гол төлөв авсны толгой талд байрлах тахилын хэсгээс гардаг. Шаврыг төдий л сайн шигшилгүй бага хэмд шатааж хийсэн вааран савнууд гол төлөв хагарсан байдалтай олддог. Цагаан саарал, хар хүрэн өнгөтэй вааран савнуудыг голдуу эргэх хүрдэн дээр хийдэг байжээ. Вааран савнууд нь болхи хийцтэй бөгөөд зуувиндуу хэлбэртэй, нарийн амсартай, том вааран сав эсвэл задгай амсартай вааран сав байдаг. Вааран савны хана нь нэлээд зузаан ба жигд, мөрөн дээрээ долгио хээтэй байдаг. Хэмжээ нь, 15-78 см өндөртэй байна.


site réalisé par multipass