Golmod
Нүүр /хуудас/ Экспедиц Малтлага Судалгаа/Сэргээн засварлалт Зургийн цомог Үйл явдал/ Ном хэвлэл Хамтрагсад
Эгийн голын олдворт бүс Малтлага Гол модны олдворт бүс


Эгийн голын оршуулгын газар дахь Хүннүгийн үеийн дугуй булш

Эгийн голын Бурхан толгойн хүннүгийн үеийн оршуулгын газар нь 100 гаруй булштай байсан бөгөөд Гол модны хүннүгийн язгууртны оршуулгын газраас 175 км зайд, Умард Монголын нутгийн онцгой шинж болсон хээр талын ой модтой газар оршино. Оршуулгын газраас холгүй орших шинэсýн ойн модыг тухайн үедээ булшийг байгуулахад ашигласан байж болох талтай. Далайн түвшнээс дээш 885 метрт өргөгдсөн энэ газар нь шавар, занарын хольцтой элсэрхэг хөрстэй.

1995–1999 онд экспедиц нийт 89 булш малтсанаас 30 булшны он цагийг радиокарбоны судалгаагаар тодорхойлжээ. Хамгийн эрт үед холбогдох нь МЭӨ 3 дугаар зуунд, хамгийн хожуу үеийнх нь МЭ 2 дугаар зуунд хамрагдаж байгаа нь энэ газрыг багаар бодоход 5 зууны турш ашиглаж байсныг харуулж байна. Оршуулгын олонхи нь хойноос урагш чиглэлтэй байсан ба Хойд зүг нь хүннүчүүдийн хувьд ёслолын зүг болно. Булшнууд энгийн бөгөөд дугарагдуу чулуун дараастай байв. Оршуулгын гүн нь 2–З.5 метрийн хооронд хэлбэлзэж байсан. Оршуулгын зохион байгуулалт 4 хэсгээс бүрдэнэ. Үүнд оршуулгын толгой талд орших тахилгын хөмөг, оршуулгын авсны үргэлжлэл болох өргөлийн хэсэг. Эрэгтэй хүний булшинд ихэвчлэн адуу болон бусад малаар тахилга үйлдсэн байх ба адуу малын тоног хэрэгсэл, сумны зэв,  нумын ясан наалтууд, вааран сав, бусад чимэглэлүүдийг дагалдуулсан байв. Сүүлийн үеийн судалгаагаар энэ оршуулгын газар оршуулагдагсад нэг овог аймгийн буюу хамаатан садны холбоотой байсан гэдгийг тогтоох талаар чармайлт гарган судлаж буй юм.



site réalisé par multipass