Golmod
Нүүр /хуудас/ Экспедиц Малтлага Судалгаа/Сэргээн засварлалт Зургийн цомог Үйл явдал/ Ном хэвлэл Хамтрагсад
Гол модны олдворт бүс Эгийн голын олдворт бүс хүннүгийн язгууртны оршуулгын газар Tomb T1 Tomb T20

Гол модны хүннүгийн үеийн язгууртны оршуулгын газраас Эгийн голын хөндий хүртэл


ГОЛ МОД

Гол мод дахь хүннүгийн язгууртны оршуулгын газар Хангайн нурууны хойд хэсэгт, Улаанбаатар хотоос 350 км-ийн зайд далайн түвшнээс дээш 1600 метрт өргөгдсөн Хүнүй голын зүүн бэлд оршино. Гол горхи, усны эх булгаас холгүй орших энэ хөндий нь эртний түүхийн дурсгалын тархалтын байдлаас үзэхэд олон зууны турш хүн суурьшиж байсныг гэрчлэх түүхийн урсгалын зам мэт тодорно.

Хамгийн эртний ул мөр нь хүрэл зэвсгийн үеийн төгсгөл буюу төмөр зэвсгийн түрүү үеийн түүхэнд холбогдох хиргисүүр ба буган чулуун хөшөөд юм. Хүннүгийн үе (МЭӨ 3 дугаар зуунаас МЭ 2 дугаар зуун)-д холбогдох үндсэн дурсгал нь булш оршуулга юм. Гол модны дурсгалт газар нь Монголын нутгаас илэрч олдсон Хүннүгийн хаад язгууртнуудын томоохон оршуулгын газруудын нэг билээ. Дараахи үеийн дурсгал нь Түрэгийн (5–7 дугаар зуун) үед хамрагдаж буй юм.

Оршуулгын газрын хэмжээ, булшны тоо зэргээс үзэхэд хүннүгийн үеийн оршуулгууд нь орчиндоо соёлын гол өргөлт нь болж байжээ. Олон тооны нарийн зохион байгуулалт бүхий томоохон булшнуудыг барьж байгуулахад эд хөрөнгийн болон хүн хүчний багагүй эх үүсвэр шаардагдах нь эргэлзээгүй. Оршуулгын газрын байрлал зүй нь чухам энэхүү газрыг яагаад сонгосон болохыг харуулна. Оршуулгын газрыг барьж байгуулсны ул мөр, тухайлбал ил задгай чулуу олзворлож байсан газрын байдлаас харахад эрт цагт энд ямар их ажил өрнөж байсныг төсөөлж болно. Энэ бүхнээс харахад оршуулгын газар байгуулах газрыг хүннү нар тодорхой шалгуураар сонгодог байсныг гэрчилнэ. Хотгор гүдгэр газрыг түшсэн нь чухамдаа байгалийн тогтцыг хамгаалалт болгон ашигласан гэмээр ажээ. Зуны цагт олон тооны хүн цугларахад усны эх булаг ойр, зүлэг ногоо жигдэгснийг давхар бодолцсон бололтой. Мөн энэ газар нь булш оршуулгыг байгуулхад хэрэглэх үндсэн материал болох чулуу бэлдэх газар болон ой модтой, ихэд гүн малтахад тохиромжтой зөөлөн, элсэрхэг хөрстэй газар билээ.



site réalisé par multipass