Golmod
Нүүр /хуудас/ Экспедиц Малтлага Судалгаа/Сэргээн засварлалт Зургийн цомог Үйл явдал/ Ном хэвлэл Хамтрагсад
Алт, үнэт төмөрлөгүүд Судалгаа/Сэргээн засварлалт Хүн судлал Археологи Шавар эд судлал Төмөр, зэсийн хольц Сувд, хатуу чулуу Даавуун эд
2001 онд 1 дүгээр булшнаас олдсон голдуу 100 гаруй хэсэг, 2005 онд 20 дугаар булшнаас олдсон тэдгээртэй төстэй олдворууд Хүннү нар үнэт металлд хэрхэн ханддаг байсныг харуулж байна. Эдгээр үнэт металлаар язгууртнуудын авсыг чимэглэн, насан өөд болоочийн бодид хүрч байснаараа тэр чимэглэлийн үнэ цэнийг өсгөж байжээ. Чимэглэлд алтыг нимгэн ялтас хэлбэрээр хэрэглэж төрөл бүрийн гаралтай: органик, эсвэл металл гадаргууг шармалдан бүрж эсвэл эмжиж хүрээлэхэд хэрэглэж байжээ. Гоёл чимэглэлийн хувьд хамгийн зузаан давтаж дархалсан байв. Хүннүгийн дархчуул мөхлөгдөх, шигтгээ суулгах арга барилыг эзэмшсэн байжээ.

Алтны бүтэц, эх үүсвэрийг тодорхойлохын тулд Францын музейнүүдийн судалгаа, сэргээн засварлалтын төв AGLAE хэлбэрийн түргэсгэгчийн тусламжтайгаар техникийн (PIXE) протоны баглаа, Х туяаны судалгаа хийж хамгийн нарийн бүтцийг тодорхойлсон. PIGE техник гамма туяаны хамтаар металлын гүнд нэвтэрч алтны бүтцийг тодорхойлсон.

Ийнхүү 200 орчим шинжилгээ хийсний дүнд энэхүү алт нь налуу газрын хурдан урсгалт устай хөрсний алт болохыг тогтоосон юм. Хүннү нар өөрсдийн хэрэглээний урсгал уснаас угааж авсан алтаар дээрх эдлэлүүдийг хийсэн болов уу гэж таамагласан.



site réalisé par multipass