Golmod
Нүүр /хуудас/ Экспедиц Малтлага Судалгаа/Сэргээн засварлалт Зургийн цомог Үйл явдал/ Ном хэвлэл Хамтрагсад

Булш оршуулгаас гарсан эд өлгийн зүйлсийн тал орчим хувь нь төмөр болон зэсийн хайлшаар хийсэн зүйлс байдаг. Дагуул булшнуудад дагалдах зүйлсийг, тухайлбал зэр зэвсэг, морь малын тоног хэрэгслийг авсны толгой талд, нас барагчийн дэргэд тусгай зайд байрлуулсан байдаг. Харин томоохон хэмжээний булшнууд болох 1, 20 дугаар булшнуудад төмөр эдлэлийн зүйлсийг нүхний дунд хэсэгт, эвсэл бунхан дотор хийсэн байв.


Зориуд эвдэж булшинд дагалдуулсан эдгээр олдворуудыг хожим нь лабораторид шинжилсэн. Тухайлбал, рентген, оптик микроскоп, электрон элементийн шүүлтүүрийн микроскоп, касьейны микро-өрөмдлөгийн шинжилгээнүүд хийсэн. Эдгээр судалгаа нь зөвхөн олдворуудын найрлагын бүрэлдэхүүн төдийгүй мөн хийсэн арга, үйлдвэрлэлийн талаар мэдээлэл өгсөн болно. Металлургийн шинжилгээ, сэргээн засварлалт нь хүннү нарын төмөрлөг боловсруулалтын талаар шинэ шинэ мэдээллийг бүрдүүлж байна.




site réalisé par multipass