Golmod
Нүүр /хуудас/ Экспедиц Малтлага Судалгаа/Сэргээн засварлалт Зургийн цомог Үйл явдал/ Ном хэвлэл Хамтрагсад
Даавуун эд Судалгаа/Сэргээн засварлалт Хүн судлал Археологи Шавар эд судлал Төмөр, зэсийн хольц Алт, үнэт төмөрлөгүүд Сувд, хатуу чулуу
Хүннү нарын нийгэмд даавуу эдлэл чухал байр эзэлдэг байсан тухай хятадын түүхэн сурвалжид ил тодорхой өгүүлдэг. Гадаад харилцааны  шугамаар авч байсан үнэт бэлэгнүүдийн дотор хятад торго байдаг байжээ. Бүр 1924 оноос Ноён уулын малтлагаас олдсон торго дээрх мэдээг баталж байжээ. Гол модонд ч тэр, металл эдлэлүүдийн дэргэд байснаас эрдэсжсэн хэсгүүдийг  тооцолгүйгээр, 100 орчим хэсэг олдсон.  

Цэвэрлэж сэргээсний дараа эдгээр олдворын ихэнх хэсгийг Францын музейнүүдийн судалгаа, сэргээн засварлалтын төвд болон бусдыг нь Шөвальен хадгалах байшинд судалсан. Цэвэрлэж бэхжүүлсэн хамгийн сайн хадгалагдан үлдсэн хэсгүүдийг томруулдаг шил, цэвэрлэдэг электрон микроскопоор сүлжилтийг нь шинжилсний дараа ноос, торго, эсгий байгааг тодорхойлсон юм. Зарим будагч бодис, тухайлбал хүхэрт мөнгөн усыг тодорхойлж чадсан. Эдгээр даавууны шинж чанарыг сайн мэдсэнээр сувс,  хатуу чулууг судалсны нэгэн адилаар олон улсын худалдаа  солилцооны талаар илүү их мэдээллийг мэдэж болох юм.



site réalisé par multipass